АН-ын даргын сонгуулийг зарлах ДоСХ-ны хурлыг ирэх сарын 09-ыг хүртэл хойшлуулжээ

АН-ын даргын сонгуулийг зарлах ДоСХ-ны хурлыг ирэх сарын 09-ыг хүртэл хойшлуулжээ

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо /ДоСХ/-ны хурал өнөөдөр /2022.01.24/ 14.00 цагт хуралдахаар тов зарласан ч коронавирусийн халдварын нөхцөл, байдалтай холбоотойгоор ирэх сарын 09-ны /2022.02.09/ өдрийг хүртэл хойшлуулсан байна. 

Уг хуралдаанаар Улсын Дээд шүүхийн тогтоолтой холбоотойгоор дотоод сонгууль, Их хурлыг дахин зохион байгуулж Ардчилсан намын шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм. 

Тодруулбал, Улсын Дээд шүүхээс О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон сонгуулийг хүчингүйд тооцсон. Тиймээс дахин сонгууль зохион байгуулж шинэ даргыг сонгохоос өөр гарцгүй болсон гэж Дотоод сонгуулийн хорооноос үзсэн байна. Уг сонгуульд Ардчилсан намын гишүүд оролцох нь нээлттэй бөгөөд О.Цогтгэрэл, Б.Тулгат нар өрсөлдөж болно гэж буй.