Бээжингийн олимпд оролцохоор ирсэн 72 тамирчнаас халдвар илрээд байна

Бээжингийн олимпд оролцохоор ирсэн 72 тамирчнаас халдвар илрээд байна

Бээжингийн өвлийн олимп эхлэхэд хэдхэн хоног үлдсэн энэ үед БНХАУ-ын эрх баригчид халдвараас сэргийлэхийн тулд гадаад орноос ирж буй тамирчин, дасгалжуулагч, наадам зохион байгуулагчдаас өдөр бүр PCR шинжилгээ авах журмыг мөрдөж байна.  

Тэгвэл нэгдүгээр сарын 4-22-ны хооронд хийсэн шинжилгээгээр коронавирусийн нийт 72 тохиолдол илэрсэн талаар Олон улсын олимпын хороо (ОУОХ) мэдээллээ. Шинээр батлагдсан халдварын 39 нь Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд хийсэн шинжилгээгээр илэрсэн байна. Харин үлдсэн 33 нь Олимпын тосгонд хийсэн масс шинжилгээгээр батлагджээ.

Хэрэв тухайн тамирчин, дасгалжуулагчаас халдвар илэрвэл наадамд оролцох боломжгүй болох бөгөөд журмын дагуу тусгаарлагдах юм. Тиймээс шинжилгээний хариуг бататгахын тулд нэмэлт урвалж, болон өөр төрлийн генийн шинжилгээнүүдийг авах аж.  

Эх сурвалж: Insidethegames