Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.01.26/ ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Халх голын хөндийгөөр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Увс нуурын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр өдөртөө 27-32 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр өдөртөө 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 7-12 градус, бусад нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Улаанбаатарт цас хялмаална. Өдөртөө үүл багасна цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 14-16 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.