Сэтгүүлч У.Оргилмааг “ална” гэж сүрдүүлсэн тул Ё.Отгонбаярыг шалгуулахаар Эрүүгийн цагдаад өгчээ

Сэтгүүлч У.Оргилмааг “ална” гэж сүрдүүлсэн тул Ё.Отгонбаярыг шалгуулахаар Эрүүгийн цагдаад өгчээ

БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлж төлөөгүй гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан.  

Тэгвэл Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмааг өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “ална” хэмээн сүрдүүлсэн нь өнөөдөр /2022.01.25/ ил болоод байна. Тэрээр, сэтгүүлч У.Оргилмаад хандаж, “Чамайг олж алнаа. Миний амьдралыг алсан бол хариугаа авна” хэмээжээ.  Иймд сэтгүүлч У.Оргилмаа амь насанд нь заналхийлсэн Ё.Отгонбаярын тус үйлдлийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт хандсан талаар эх сурвалж мэдээлжээ.