Өнөөдөр туулай өдөр

Өнөөдөр туулай өдөр

Аргын тооллын 1 дүгээр сарын 26,  Буд гараг. Билгийн тооллын 24. Шарагчин одтой туулай өдөр. Өдрийн наран 8:27 мандан, 17:42 жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөж зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал аж ахжйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.