Коби Брайнт болон Жианна нарын дурсгалыг хүндэтгэн осолдсон газар тэдний хөшөө байрлуулжээ

Коби Брайнт болон Жианна нарын дурсгалыг хүндэтгэн осолдсон газар тэдний хөшөө байрлуулжээ

АНУ-ын алдарт сагсан бөмбөгчин Коби Брайнт болон түүний охин Жианна нар 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар амь насаа алдсан юм. Тэгвэл тэдний дурсгалыг хүндэтгэж, АНУ-ын Калифорни мужийн Калабасас хотод буюу тэдний осолдсон газар тэдний хөшөөг байршуулсан байна. Энэхүү хөшөө нь тус газарт хэсэг хугацаанд байх ажээ.