LIVE: Улсын төсөвт тусгагдсан хөшөө дурсгал барих 212 ажлыг цуцлахыг АН-аас шаардлаа

LIVE: Улсын төсөвт тусгагдсан хөшөө дурсгал барих 212 ажлыг цуцлахыг АН-аас шаардлаа

Ардчилсан намын ээлжит 4/11 хурал боллоо. Мэдээллийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар өгөв. 

-ИРГЭДИЙН ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛНА-

АН-ын ЕНБД Ч.ӨНӨРБАЯР "Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлагатай. Иргэдийг халамжилсан бодлогуудыг гаргах тодруулбал, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын таатай орчныг бий болгох чиглэлд эрх баригчид анхаарах шаардлагатай. 2020 онд МАН-ын 100 жилийн ой  тохиосон. Гэтэл энэ жил хүний эрхийг уландаа гишгэж, нухчин дарж иргэдийг шорон, гяндангаар айлгалаа. Хүний эрхийг хамгаалах чиглэлд эрх баригчид бодитой ажил хийсэнгүй. Тиймээс цаашид Ардчилсан намын бүлэг хүний эрхийг хамгаалах чиглэлд тууштай ажиллана. Засаг, төрийн үйл ажиллагааг шүүмжилснийхээ төлөө эрхээ зөрчүүлсэн иргэдээ хамгаална. 

Тодруулбал, 

  • Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан бие даасан хуулийн төсөл 
  • Иргэний улс төрийн эрхийн тухай хууль /иргэн заавал улс төрийн намаар дамжуулж төрийн эрхийг барихгүй. Өөрсдөө бие дааж эрх барих хуулийн төсөл/ 
  • Төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох хуулийн төсөл /өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулна/

Мөн 2020 он хөшөө дурсгалыг хэдэн тэрбумаар барьж, нураасан жил боллоо. 32 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө барихаар болсон. Яг ийм байдлаар хөшөө дурсгал барих 212 ажлын жагсаалт байна. Үүнийг цуцлах шаардлагатай. Үнэт зүйл, хөрөнгө оруулалтын ач холбогдлоо эрэмбэлэмээр байна. Үүнд Ардчилсан намын бүлэг анхаарна. Хөгжлийн банк бол манай улсыг хөгжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байх ёстой. Олон улсын зах зээл дээрээс бонд босгодог. Гэтэл энэ мөнгийг хэдхэн улс төрчдийг тойрсон хүмүүст хувааж өгөөд буцааж авахгүй байна. Ингэж байгаа юм бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татвараас чөлөөл. Энэ илүү бодитой алхам. Гэтэл хуульчдагдсан дээрэм хийгээд байна" гэлээ. 

АН-ын дэд дарга Ч.ОТГОЧУЛУУ: МАН 2016 оноос хойш тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж нэмнэ гэсэн. Гэтэл бодит байдал дээр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн орлого нэмэгдэхгүй байна. Төгрөгийн ханш сул байгаа учраас худалдан авах чадвар маш муу байна. 2016 онд сарын тэтгэвэр нь 190 ам.доллартай тэнцдэг байсан бол өнөөдөр 150 ам.доллартай тэнцэх жишээний.

Зарим сумын төв хоёр дахь соёлын төвөө барьж байна. Энэ объектуудыг хувьчлах ёстой. Урсгал зардал гээд олон их наяд төгрөг зарцуулахын оронд тэр мөнгөө насаараа төрд ажилласан, зүтгэсэн хүмүүст олгох хэрэгтэй. Эрх баригчид амлалтдаа хүрэхгүй байгаа учир тэтгэвэр нэмнэ гэдэгт итгэхэд хэцүү байна. Эрх баригчид ядарснаа тэтгэнэ, задарснаа засаглана гэж хэлчихээд эсрэг ажиллаж байна. 

-ОФФИСОО ГОЁЖ, МАШИНАА ТОМРУУЛЖ БАЙХЫН ОРОНД ТЭТГЭВРИЙГ НЭМ-

АН-ын нарийн бичгийн дарга О.БААСАНХҮҮ:Монгол Улсын Эрүүгийн хуульд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Гэтэл хотын дарга асан Э.Бат-Үүлийг 40 хоног шүүхийн шийдвэргүйгээр хорьж байна.

Монгол Улсын төсвийн 98 хувийг уул уурхайн татвар, хоёр хувийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг. Үүнийг тэглэх нь татварын бааз, мэдээллийг алдана гэж үздэг. Бодит байдал дээр аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нараас энэ татварыг хасчихад л бодит дэмжлэг болох юм.

Хэрэв илүү татвар татаасаа багасгачихвал заавал ингэж баяр наадмаар боов, боорцог тарааж, шоу хийх шаардлагагүй болно. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн албан татварыг хасчихвал л болохоор байхад эрх баригчид үүнээс татгалзаад байна. Оффиссоо гоёж, машинаа томруулж байхын оронд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хэрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байна. Хуулийн дагуу хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өгөх ёстой гэдэг мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сард 288 мянган төгрөг өгч байна. Төрийн албанд ажилладаг үйлчилгээний ажилтнуудын цалинг хүртэл хасах шийдвэр гаргасан. Өндөр дээд албан тушаалтнуудын цалинг нэмэх шийдвэр гаргаж байгаа нь утгагүй шийдвэр. Үүний төлөө үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийх гэж байна. Тэтгэвр нэмэгдүүлэх, татварын орчныг иргэдэд ээлтэй болгох л чухал асуудал. Гэтэл боов, чихэр тарааж, ард иргэдийн тэр дундаа өндөр настнуудын тархийг угааж байхаасаа ичих хэрэгтэй. Хэрэв үүнийг зогсоохгүй бол АН цаашид тэмцлийн хатуу хэлбэрт шилжинэ.

ҮЗЭХ: 




Улаанбаатарт 29 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө