Манай сагсчид "Токио 2020" олимпийн наадамд орох эрх авлаа

Манай сагсчид "Токио 2020" олимпийн наадамд орох эрх авлаа

АНУ Лос Анжелес хотноо есдүгээр сарын 21-22 хооронд FIBA 3x3 Их дуулга хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээнд Монгол MMC, "Улаанбаатар энержи" баг дэлхийн шилдэг 12 багтай өрсөлдлөө.

Дэлхийн Их дуулгын тэмцээн нь Олимпийн эрхийн хамгийн өндөр оноо олгодог тэмцээн юм.

Лос Анжелесийн Дэлхийн их дуулгын А хэсгийн сүүлийн тоглолт Нови Сад баг Лузанн багийг өчигдөр 21:17 харьцаатай хожсоноор Монгол Улсын "Улаанбаатар Энержи" баг Дэлхийн Их Дуулгын шилдэг наймд шалгарчээ.

Манай баг шилдэг 8-ын хасагдах шатны тоглолтоо өнөөдөр өглөө 08:25 Словений шигшээ Пиран багтай хийж улмаар ялсан байна. Ингэснээр "Токио 2020" олимпийн наадамд орох, дэлхийн их дуулга тэмцээний шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарсан байна. 

Дэлхийн их дуулгыг NBA-ийн супер од Кэвин Гарнетт тайлбарлан хүргэсэн аж.