Томуугийн вакцин энэ сарын сүүлээр ирнэ гэв

Томуугийн вакцин энэ сарын сүүлээр ирнэ гэв

Удахгүй хүйтэрч ханиад томууны улирал эхэлнэ. Тиймээс ханиад томуу болон элдэв халдварт вируснээс урьдчилан сэргийлж, хамгаалах зорилгоор томуугийн вакциныг хийдэг билээ. 

Одоогийн байдлаар Халдварт, өвчин судлалын үндэсний төвд томуугийн вакцин ирээгүй байгаа талаар тус эмнэлгийн мэргэжилтнүүд хэлж байна. Томуугийн вакцин энэ сарын сүүлч, ирэх сарын эхээр ирэх аж. 

Засгийн газрын санхүүжилтээр энэ жил 159.2 мянган хүн тун вакцин захиалсан. Томуугийн вакциныг эхлээд зорилтот бүлэг буюу бага насны хүүхэд, өндөр настнууд, хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, эмч эмнэлгийн ажилтнуудыг нэг тэргүүнд дархлаажуулах юм байна.