Сүү орлуулагч хэзээ ч эхийн сүүг гүйцэхгүй

Сүү орлуулагч хэзээ ч эхийн сүүг гүйцэхгүй

Эхийн сүү бол маш их ашигтай. Тэртусмаа хүүхдийг 6 сар хүртэл зөвхөн эхийн сүүгээр хооллох ёстой гэдгийг хүн бүр мэддэг ч 6 сар хүртэлх нялхасын дөнгөж 47 хувь л эхийн сүүгээр дагнан хооллож байгаа нь судалгаагаар илэрсэн байдаг. Энэ нь эхийн сүүгээр хооллолтын түвшин буурч байгааг илтгэж байгаа юм.

Ийнхүү буурч байгаагийн гол шалтгаан нь эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хэт нэг талын мэдээлэл бүхий зар сурталчилгаа болж байна. Учир энэ нь эхчүүдэд буруу ойлголт төрүүлэх, улмаар хүүхдээ хөхүүлэхгүй байх сонголт хийхэд нөлөөлж байгаа юм. Тухайлбал, 2014 оноос 2019 оны хооронд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ дэлхий дахинд 45 тэрбум ам.доллараас 71 тэрбум ам.доллар болж өсөх урьдчилсан төлөвтэй байна. Тэрдундаа Ази, Номхон далайн бүсийн орнуудад борлуулалтын өсөлт хамгийн өндөр буюу 11 хувьтай гарчээ. Судалгаагаар манай улсын зах зээлд дутуу нярайн, харшлын эсрэг, лактоз агуулаагүй, сөөргөөний эсрэг гэх мэтээр сурталчилсан 21 төрлийн сүүн тэжээл худалдаалагдаж байгаа юм.
Зах зээл дээр 80 орчим нэр, төрлийн нэмэгдэл хоол худалдаалагдаж байгаагийн 43 нь 0-6 сартай хүүхдэд зориулагдсан. Эдгээр нэмэгдэл хоол нь цэвэр ус, 7 хоногтой нярайд зориулсан унтахаас өмнө уудаг цай, хүүхдийн каша, 1 сартай нярайн нэг удаагийн цай, жимсний ундаа, ногоон цай, жимс, ногооны нухаш зэргээр худалдаалагдаж байна. Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний ангилалд багтах угж, хөхөлт,

саатуулах хөхөлт, аяга таваг зэргээс 78 төрөл нь 0-6 сартай хүүхдэд зориулагджээ
Мөн бас нэгэн нөлөөлж байгаа зүйл бол эрүүл мэндийн ажилтны зөвлөгөө өгөх ур чадвар хангалттай бус, эхчүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх цаг зав бага байдаг нь эхчүүдийн зөв мэдээлэл, дэмжлэг авах боломжийг хязгаарлаж байна гэсэн судалгаа байдаг. Судалгаанд хамрагдсан өрхийн эмнэлгийн 30 хүрэхгүй хувьд эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэн мэдээлэл сургалт сурталчилгааны материал байршуулсан буюу тарааж байсан бол 50 гаруй хувьд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний талаарх сурталчилгааны материал аль хэдийн тавигдсан байв.

Тиймээс  хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжихийн тулд гэр бүл, олон нийтийн дэмжлэг чухал нөлөөтэй. Эхчүүдийг хүүхдээ хөхүүлэх боломжтой орчныг гэр, ажлын байр, олон нийтийн газарт бүрдүүлэх шаардлагатай юм. Мөн эхчүүдийг амаржсаны дараа хүүхдээ хөхүүлэхэд нь зохистой дэмжлэг туслалцаа шаардлагатай. Хүүхдээ асрах 4 сарын цалинтай чөлөө олгох нь хүүхдийг 6 сар хүртэл нь дагнан хөхүүлэхэд хангалтгүй хугацаа юм. Хүүхэд асрах цалинтай чөлөөний хугацаа богино байх нь эхчүүд хүүхдээ хөхүүлэхээ эрт зогсоох магадлалыг даруй 4 дахин нэмэгдүүлдэг.

Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импортын зөрчлүүдээс дурдвал:

МХЕГ-ын статистик, 2012-2014  онд  эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт, тонноор,эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэхийн хэрээр энэ бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэх тоо хэмжээ мөн өссөөр байна.

  • Зохих байгууллагын зөвшөөрөл аваагүй буюу Мэргэжлийн хяналтын байгууллагын бүртгэлд бүрэн хамрагддаггүй.
  • Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн импортлох зөвшөөрлийг нэг удаа авч бусад нэр төрлийн ЭСОБ импортлоход ашиглах тохиолдол цөөнгүй.
  • Хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдах, хүнс бус бараа материалын хамт далдлан нуух, эсвэл иргэд хувиараа тодорхойгүй эх үүсвэрээс их хэмжээгээр оруулж ирдэг.
  • Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт, тонноор эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэхийн хэрээр энэ бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэх тоо хэмжээ мөн өссөөр байна.
  • Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн импортлох зөвшөөрлийг нэг удаа авч бусад нэр төрлийн ЭСОБ импортлоход ашиглах тохиолдол цөөнгүй.
  • Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангахгүй зориулалтын бус газрууд тухайлбал, барилгын материал, гоо сайхан, бэлэн хувцасны лангуу зэрэгт худалдаалж байна.
  • Хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдах, хүнс бус бараа материалын хамт далдлан нуух, эсвэл иргэд хувиараа тодорхойгүй эх үүсвэрээс их хэмжээгээр оруулж ирдэг гэх мэт олон зөрчлүүд байна.

Түүнчлэн Монгол Улсын “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийн 7.4-т “…эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтан, … эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн, угж түүнтэй адилтгах зүйл зэргийг … хэрэглэгчдэд дамжуулан худалдахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин амаржих газрууд, хүүхдийн эмнэлэгт эдгээр бүтээгдэхүүнийг худалдаалж байна.• Монгол Улсын “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийн 7.2.2-т “эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн, угж түүнтэй адилтгах зүйлийн урамшуулалт худалдаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин уг бүтээгдэхүүнийг үнэ хямдруулж, нэг удаагийн савлагаатай худалдаалж байна. “Өндөр эрсдэлтэй” хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарагдах ЭСОБ эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Тухайлбал,  хугацаа нь дууссан, жижиглэж дахин савласан, хадгалалтын заавар зөрчин худалдаалж байна.

Энэ бүхнээс харахад эхчүүд маань янз бүрийн реклам сурталчилгаанд итгэх хэрэггүй. Хүүхдээ ядахнаа 6 сар хүртэл нь эхийн сүүгээр хооллох хэрэгтэй юм.