Гэр бүлийн хэрүүлээс залхсан 15 настай охин гэрээслэл бичиж үлдээгээд амиа егүүтгэжээ

Гэр бүлийн хэрүүлээс залхсан 15 настай охин гэрээслэл бичиж үлдээгээд амиа егүүтгэжээ

Өчигдөр /2019.05.21/ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 15 настай охин гэрээслэл үлдээн амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Тэрбээр гэрийнхээ тоононоос өөрийгөө боомилж, бичсэн гэрээслэлээ халаасандаа хийсэн байсан тухай эх сурвалж мэдээллээ.

Охин амиа егүүтгэх болсон шалтгаан нь гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн байж болзошгүй байгаа ажээ.

Учир нь түүний бичсэн гэрээслэл “Аав ээж хоёрын хэрүүлийг тэвчиж чадахгүй нь, ааваа та ээжийг 10 жилийнх нь уулзалтад хэрүүл хийлгүй явуулаарай” гэсэн утгатай байсан гэлээ.

Охины эцэг эх 18 цагийн үед гэртээ ирэхэд уг хэрэг явдал болсон байжээ.