Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр “Та нарыг байх ёстой байранд чинь тавина” гэж бусадтай ярьсан уу

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр “Та нарыг байх ёстой байранд чинь тавина” гэж бусадтай ярьсан уу

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болоод түүний хүү Н.Анхбаяр нарыг тойрсон асуудал олны анхаарлын төвд байна. Учир БНХАУ-ын Эрээн хотод сууж байсан н.Мөнх-Эрдэнэ “Улаан бал” нэвтрүүлэгт оролцохдоо Ц.Нямдорж болон Н.Анхбаярын талаар нилээдгүй ноцтой зүйлийг ярьсан юм.

Тэгвэл Н.Анхбаяр нь нэр бүх хүнтэй холбогдож түүнийг дарамталсан бололтой.

Учир нь нэр бүхий нэгэн иргэн өөрийн facebook хуудастаа:

“ГХЯ ны Төрийн Захиргаа удирдлагын газрын дарга Н.Анхбаяр над руу залгаад :

Та нарыг байх ёстой байранд чинь тавинаа гэж над руу залгаж намайг "айлгав" . Чиний тэр хилийн чанад дахь иргэдийн төлөө гэдэг чинь юу байдгийн. Би чиний дэргэд хийсэн юмтай. Чам шиг юм миний аавыг шүүмжлэх болоогүй гэнэ үү.

Зохион байгуулалттайгаар дайрч байна гэнэ үү.

ГХЯ-ны хариуцлагатай дипломатч их л завтай байгаа бололтой.

Би хэн нэгний дохиураар ажилладаггүй. Хэний ч зохион байгуулалтанд ороогүй. Би Анхбаяр гэдэг даргын асуудлыг хөндөөгүй, яриагүй.

Би Гадаад Харилцааны сайдад албан ёсоор гомдол гаргана.

Аавыг нь шүүмжилсэн пост хийсэний дараа жоохон эвгүйцсэн бололтой” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө