“Токио-2020" олимпын зардалд 20 тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөжээ

“Токио-2020" олимпын зардалд 20 тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөжээ

Монголын Улсын 2020 оны төсвийн төслийг өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан билээ.

Уг төсөлд тусгаснаар боловсролын салбарт нэг удаагийн шинж чанартай хэрэгжүүлэх арга хэмжээнд 29.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнд:

Япон улсын нийслэл Токио хотноо ирэх онд болох "Токио-2020" олимпын наадамд оролцох үндэсний шигшээ баг, тамирчдын зардалд зориулж 20 тэрбум төгрөг тусгасан байна.

Харин Улаанбаатар хотноо ирэх онд болох Хүүхдийн спортын наадмыг зохион байгуулахад 9.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.