Бусдын биеийг үнэлүүлдэг, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг 35 этгээдийг илрүүлжээ

Бусдын биеийг үнэлүүлдэг, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг 35 этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан хууль бус үйлдлүүдийг илрүүлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлдэг, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг 35 этгээдийг илрүүлсэн байна.

Тодруулбал, “Бүлэг-2” хэсэгчилсэн энэ сарын 26-ний өдөр бусдын биеийг үнэлүүлдэг, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг 35 этгээдийг илрүүлжээ. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид хамтран Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой цэгүүдэд зохион байгуулалттай бусдын биеийг үнэлүүлдэг, биеэ үнэлдэг, тээврийн хэрэгслээр үйлчилдэг болон дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Дээрх 18-45 насны 35 этгээдүүдэд шалгалтын ажиллагаа явуулж дээрэмдэх гурав, танхайрах нэг гэмт хэрэг, эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийг олж тогтоон ажилласан байна.

Уг иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид дахин гэмт хэрэг, зөрчил үйлдүүлэхгүй байх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс ухуулга, нөлөөллийн болон холбогдох хууль эрхзүйн сургалтыг зохион байгуулжээ.