ВИДЕО: С.Зориг агсны хэргийн мөрөөр нэвтрүүлгийн хэсгүүд нийтлэгджээ

ВИДЕО: С.Зориг агсны хэргийн мөрөөр нэвтрүүлгийн хэсгүүд нийтлэгджээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын хүмүүст Улсын дээд шүүхээс 25 жилийн хорих ял оноосон. Өнөөдөр ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн, хэлмэгдүүлсэн эсэхийг тогтоох хууль, шүүхийн байгууллагын ажиллагаа үргэлжилсээр байна. 1998 оны аравдугаар сарын 02 ны өдөр буюуС.Зориг агсны аллагын хэрэг гарсан тэр үед Ц.Амгаланбаатар нь 17 настай, Ц.Содномдаржаа нь 23 настай байжээ. Ц.Амгаланбаатар нь 2013 онд хүн амины хэргээр 25 жилийн ял авчихсан нэгэн юм.