Монгол Улсын дипломатч Германы шүүхээс хар тамхины хэргээр ял сонслоо

Монгол Улсын дипломатч Германы шүүхээс хар тамхины хэргээр ял сонслоо

ХБНГУ-ын Дрезден хотын шүүх Монгол Улсын дипломатч Т.Мөнхбатад ял оноосон талаар Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж эхэлжээ.

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үдэд суугаа Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Т.Мөнхбатад энэ сарын 13-нд Германы Дрезден хотын шүүх гурван жил, есөн сар хорих ял оноосон талаар “Bild” сонин мэдээлсэн байв. Түүнтэй хамт баривчлагдсан жолооч Э.Оргилд найман сар хорих ял сонссон гэж мэдээлжээ.

Хэргийг тодруулбал, Монголын худалдааны атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар нь 150 мянган ширхэг сэтгэц нөлөөт буюу тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй эм тээвэрлэж явсан нь илэрсэн билээ.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө