Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбат чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбат чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбатыг зургаан сарын өмнө томилсон билээ. Гэтэл А.Ганбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа аж.

А.Ганбат нь 1969-1979 онд Улаанбаатар хотын 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн сургуулийг Газрын артиллерийн командын, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.Ф.Фрунзын нэрэмжит Цэргийн академийг команд штаб, оператив-тактикийн, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг команд штаб, оператив-стратеги мэргэжлээр тус тус төгссөн боловсролын доктор зэрэгтэй нэгэн юм.