Ц.Нямдорж сайдын хөвгүүдэд хууль үйлчилдэггүй болохоор компаниа ХОМ-ээс нуудаг уу

Ц.Нямдорж сайдын хөвгүүдэд хууль үйлчилдэггүй болохоор компаниа ХОМ-ээс нуудаг уу

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болон түүний хоёр хүү нэгэн компаниа ХОМ-тээ огт мэдүүлдэггүй гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Тодруулбал сайдын хоёр хүү 2787466 регистрийн дугаартай “Анлимитид” гэх компанитай болохыг улсын бүртгэлээс тодорхой харж болно.

Нямдоржийн Анхбаяр, Нямдоржийн Баясгалан нарын “худалдааны зуучлал, гадаад худалдаа” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Анх 2006 оны тавдугаар сард үүсгэн байгуулж байсан бөгөөд захирлаар нь Нямдоржийн Анхбаяр, хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар нь Нямдоржийн Баясгалангийн нэр бүртгэгджээ.

Гэвч аав болоод хоёр хүүгийн аль нь ч ХОМ-тээ тус компаниа мэдүүлж байсан удаагүй. Уг нь Элчин сайдаар ажилладаг Н.Анхбаяр албан тушаал хашиж байгаа учир ХОМ-ээ үнэн зөвөөр бөглөх хуулийн заалттай ч хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бөглөдөггүй аж. Аавынхаа баталсан хуулийг гууль болгож, үл тоож буй юу, эсвэл хууль сайдын хүүхдүүдэд үйлчилдэггүй юу. ХЗДХ-ийн сайд нь ХОМ-ээ нуухаар яаж авлигатай тэмцэх вэ гэдэгт эргэлзэх хүн олон байна.

Мөн Эрдэнэт үйлдвэрт хийсэн “Анлимитид” компанид холбогдох хэргийг шалгах ажиллагаа үргэлжилсээр байна. 2003-2006 оны хооронд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байх үед Н.Анхбаяр гэгч залуу Эрдэнэт үйлдвэрт 2,5 тэрбумын шахаа хийж байсан гэх мэдээлэл дуулиан дэгдээж бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууран мэдээллэсэн.  Ц.Нямдорж  гишүүн ч энэ асуудал үнэн гэдгийг өөрөө  батлан “Намайг Хууль зүйн сайд байхад хийгдсэн” хэмээн хүлээн зөвшөөрч байсан билээ.




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө