327-р ангийн цэргийн албан хаагч хадлан хадаж байх үеэрээ амиа алджээ

327-р ангийн цэргийн албан хаагч хадлан хадаж байх үеэрээ амиа алджээ

Есдүгээр сарын 11-12-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Дорнод аймаг дахь 327-р ангийн цэргийн албан хаагч харамсалтайгаар амь насаа алджээ. Учир нь тус ангийн захирагч нь цэргүүдээ өдрийн 20 000 төгрөгийн цалинтайгаар хувийн компаниуд, иргэдэд ажил хийлгэдэг гэх албан бус мэдээлэл байгаа юм.

Энэ хүрээнд талийгаач цэрэг хадлан хадахаар явж байгаад осолдсон байна. Талийгаач нь Улаанбаатар хотынх бөгөөд ангийн захирагч нар ар гэрийнхэнтэй нь тохирч мэдээллийг нууцалж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүзүдээр мэдээлжээ.

Энэ хэргийн талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ: Дорнод аймгийн 327-р ангийн нэг байлдагч хэд хоногийн өмнө машинд дайруулж нас барчлаа, БХЯ нам дарж бна. Чойбалсан сум аймгийн алдарт уяач Бэхбатын хадлан дайчлагдсан бна. 5 цэргийн 1нийх нь толгой дээгүүр нь машин гарчиж. 7 хоногийн өмнө гэнэ. Ер нь ангийн захирагч нь цэргүүдээ өдрийн 20 мянгаар үнэлж хадланд явуулдаг юм бна.