Дипломатч Т.Мөнхбатад 3,9 жилийн ял оноож, жолооч Э.Оргилыг суллажээ

Дипломатч Т.Мөнхбатад 3,9 жилийн ял оноож, жолооч Э.Оргилыг суллажээ

ХБНГУ-ын Дрезон хотын шүүхээс мансууруулах бодис тээвэрлэж яваад саатуулагдсан дипломатч Т.Мөнхбатад гурван жил, есөн сар хорих ял оноосон байна. Харин түүнтэй хамт баривчлагдсан жолооч Э.Оргилыг суллах шийдвэр гаргажээ. Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үдэд суугаа Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Т.Мөнхбат нь 2018 онд ХБНГУ-ын А17 дугаартай хурдны замаар дипломат дугаартай, консулын газрын автомашинтай явж байгаад саатуулагдсан байдаг.

Цагдаагийн үзлэгээр түүний хөлөглөж явсан автомашинаас зөвхөн эмчийн зөвшөөрлөөр олгодог 150 мянган ширхэг сэтгэцэд нөлөөт буюу тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй эм илэрсэн билээ.