А.Ганбат: Төрийн ажлыг удаан гацааж болохгүй, гэнэт шийдвэр гаргалаа

А.Ганбат: Төрийн ажлыг удаан гацааж болохгүй, гэнэт шийдвэр гаргалаа

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Аюушийн Ганбат үүрэгт ажлаа хүлээж аваад зургаан сар болсны дараа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь олны анхаарлыг татаад буй.

Үүрэгт ажлаа өгөх болсон шалтгаанаа “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Тиймээс ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн. Төрийн ажлыг удаан гацааж болохгүй. Гэнэт шийдвэр гаргалаа. Зэвсэгт хүчний жанжин штаб болон нийт ажилчид, зэвсэгт дайчдаасаа уучлал хүсэж байна” гэж тайлбарлажээ.

Тэрбээр албан ажлаа авсан даруйдаа салбарынхаа дотоод дэгийг сайжруулах, сахилгажуулах ажилд ихээхэн анхаарал тавин ажилласан нэгэн юм.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө