Монгол, Чехийн бизнес форум болно

Монгол, Чехийн бизнес форум болно

БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн Монгол улс дахь айчлал үргэлжилж байна.  Тэрбээр айлчлалынхаа үеэр Монголын улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан. 

Харин өнөөдөр түүний айлчлалын хүрээнд МҮХАҮТ-д Монгол, Чехийн бизнес форум болно. "Бизнес форум"-ын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийг дэмжих хамтран ажиллах талаар бизнес эрхлэгчид хэлэлцэж, санал солилцох юм. Мөн энэ үеэр БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера, МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин нар уулзана.