Зүүнбаян дахь цэргийн ангид амиа алдсан байлдагчийн шүүх хурал өнөөдөр болно

Зүүнбаян дахь цэргийн ангид амиа алдсан байлдагчийн шүүх хурал өнөөдөр болно

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч А цаг бусаар нас барсан хэрэг энэ 2019 оны нэгдүгээр сарын 22-нд гарсан билээ.

Уг хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.10.01/ 12.00 цагт Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна. Шүүх хуралд хохирогчоор талийгаачийн ах Б.Эрдэнэбат оролцох бол холбогдогчоор А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нар оролцоно. Холбогдогч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.31, 10.6.1 гэсэн зүйл ангиар эрүү үүсгэн шалгасан юм.