Польшийн цагдаагаас хошууч генерал Б.Хурцын эгч Б.Болорыг хууль бус наймааны хэргээр хайж байна

Польшийн цагдаагаас хошууч генерал Б.Хурцын эгч Б.Болорыг хууль бус наймааны хэргээр хайж байна

Польшийн цагдаагийн газраас Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан, генерал Б.Хурцын төрсөн эгч Батын Болорыг эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг өчигдөр /2019.09.30/ УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэвлэлийнхэнд өглөө.

Эрхэм гишүүний мэдээлснээр 2005-2008 онд Вена дахь Элчин сайдын яаманд Нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Даваадоржийг Польшийн цагдаагаас хил дамнасан хууль бус наймаанд оролцсон гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа аж. Харин түүний эхнэр Батын Болорыг ч мөн хууль бус наймаанд нэр холбогдсон хэргээр өнөөг хүртэл эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг өгөв. Батын Болор нь ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын төрсөн эгч гэдгийг мөн тэрээр мэдээлийн үеэрээ дурьдсан билээ.