Хурд -1 хороолол руу ордог замыг маргаашнаас түр хугацаанд хаана

Хурд -1 хороолол руу ордог замыг маргаашнаас түр хугацаанд хаана

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлснээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0.5 км авто замыг 2019 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс 23-ны хооронд хааж, авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх аж.

Иймд тус замаар зорчих иргэд Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Мөн тус ажлын хүрээнд борооны ус зайлуулах шугам сүлжээ, авто зам, явган замын шинэчлэлт, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэх юм. Авто замын шинэчлэлтийг “Эко тогтол “ХХК гүйцэтгэж байна.