Хөгжлийн бэрхшээлтэй М.Гантулга Азийн АШТ-д шагналт байрт оржээ

Хөгжлийн бэрхшээлтэй М.Гантулга Азийн АШТ-д шагналт байрт оржээ

Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах 53 дахь удаагийн тэмцээн Индонезид үргэлжилж байна. ААШТ-ий пара буюу хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын ангилалд Монголоос Дорноговь аймгийн харьяат М.Гантулга анх удаа оролцож, шагналт байрт шалгаран, цомын эзэн болжээ.

Аймагтаа загасны дэлгүүр ажиллуулдаг М.Гантулга хөгжлийн бэрхшээлээ даван туулж, тогтмол дасгал сургуулилалт хийсээр байгаад хөл дээрээ босжээ. Түүгээр ч үл барам өөрийгөө ялж, тивийнхээ шилдгүүдтэй өрсөлдсөнөөр нь олон хүн бахархаж байгаа нь мэдээж. Тэрбээр энэ жил УАШТ-ий пара төрөлд түрүүлж, Азийн АШТ-д оролцох эрх авсан юм.