Ж.Баясгалан: Намайг өргөж босгосон хүч бол хайр л байсан

Ж.Баясгалан: Намайг өргөж босгосон хүч бол хайр л байсан

Үргээлэг-1, 2 зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдийн танил, жүжигчин Ж.Баясгалан 2017 онд автын осолд орж, түүний биеийн тал нь мэдээгүй болсон. Тэрээр жүжигчнээс гадна бодбилдинг, авто спортоор хичээллэдэг байсан юм. 

Түүнийг анх осолд орж, БНСУ-д эмчилгээ хийлгэхээр очиход эмчлэгч эмч нь “Алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм өвчтэй хүн урт насалдаггүй” гэж хэлэхэд нь би “Намайг Баясгалан гэдэг. Би монгол хүн. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Тэр үед та энэ өвчнийг эмчилсэн анхны эмч нь болоорой” гэж хэлсэнгэдэг. Тэгвэл түүний биеийн байдал сайжирч, өчигдөр нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ жүжигчин н.Амараагаар түшүүлж, хөл дээр босжээ зогсоод үг хэлсэн байна. 

Түүний хэлсэн үгийг БҮРЭН ЭХЭЭР нь хүргэж байна.