Z24-ийн захирал залилангийн хэргээр шалгагдаж байгаад, Турк рүү оргон зайлжээ

Z24-ийн захирал залилангийн хэргээр шалгагдаж байгаад, Турк рүү оргон зайлжээ

-ЗАХИРАЛ Б.ЗАЯАТ ГЭХ ЭТГЭЭДИЙГ ИНТОРПОЛЫН ШУГАМААР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА-

Олон улс хоорондын онгоцны тийз захиалгын үйлчилгээ үзүүлдэг байсан Z24 компанийн захирал Турк улс руу оргон зайлжээ. Учир нь дээрх компани 2018 оны 11 сараас эхлэн оноос эхлэн захиалгын тизээ цаг тухайд нь өгөхгүй иргэдийг залилан мэхэлсэн хэрэгт Баянгол дүүргийн цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж эхэлсэн байна.

z24 билет компанид билет захиалаад нислэгээсээ хоцорч, билетний мөнгөөр хохирсон иргэд цагдаагийн байгууллагад ихээр өргөдөл гомдол мэдүүлсэн байна. Дээрх байгууллага тиз захиалсан иргэдийг тизийг өгөхгүй, буцаахгүйгээр барахгүй гомдол мэдүүлсэн иргэдийг цагдаад ханд хэмээдэг тухай хохирогчид хэлж байна.

Иргэд ихэвчлэн онлайнаар тиз захиалан зуучлуулан авдаг байсан аж. Ингээд нислэгт хамрагдахаар очиход нь иргэдийг билет захиалаагүй, нислэг үйлдэх боломжгүй болгож орхиод байгууллагаа хаагаад явсан байжээ. Мөн ажилчдынхаа цалин мөнгийг өгөхгүйгээр хил гаран зугтаасанд олон иргэн, ажилчид нь гомдолтой байна.

Z24-ийн ажилтнууд "Манайх дампуурсан. Цагдаа, шүүхэд хандаж гомдлоо барагдуул" гэсэн тайлбарыг үйлчлүүлэгчдэдээ хэлсэн байна. Харин цагдаагийн байгууллагад гомдол гаргасан иргэдийг хохирлыг өнөөдрийг хүртэл төлж барагдуулах тал дээр тус байгууллагаас ямар нэгэн хариу өгөхгүй байгаа аж.

Энэ талаар ЦЕГ-ийн ХМТ-өөс тодруулахад, Энэхүү байгууллага нь иргэдийг залилан мэхэлсэн хэргээр шалгагдаж байгаа. Одоогоор яг хэдэн иргэнийг хэдэн төргөрөөр хохироосон нь мөрдөн байцаалтын явцад шалгагдаж байна. Захирлыг нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа. Нэмэлт мэдээлэл хараахан өгөх боломжгүй байна гэсэн юм.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө