С.Баяр: Хэргийн захиалагч олдохоос нааш бидний санаа амрахгүй

С.Баяр: Хэргийн захиалагч олдохоос нааш бидний санаа амрахгүй

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан 1998 оны аравдугаар сарын 2-ны энэ өдөр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан билээ. Монголын ард түмэн С.Зориг агсны таалал төгссөн энэ өдөр түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөдөг уламжлалтай билээ. Энэхүү уламжлалын хүрээнд өнөөдөр Ардчилсан намын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлсэн юм.

Тус арга хэмжээнд С.Баяр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрээр: “Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа энэ аллага үйлдэгдээд 21 жил болж байна. Энэ хооронд бидний зүгээс төр засагтаа хандаж энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгөх тухай олон удаа хүсэлт гаргаж байсан. Өнөөдрийн хүртэл энэ хэрэг бүрэн шийдэгдээгүй байна. Бидний хувьд энэ хэргийн захиалагчид олдохоос нааш бидний санаа амрахгүй. Бидний хувьд гомдол тайлагдахгүй” гэсэн юм.