Зөвшөөрөлгүй үнэг агнан тээвэрлэж яваад баригджээ

Зөвшөөрөлгүй үнэг агнан тээвэрлэж яваад баригджээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ өнгөрсөн сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Өлзийтөд байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор  …. АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар иргэн И.Л нь зөвшөөрөлгүй үнэг агнан тээвэрлэн явсныг илрүүлэн ЗООНОЗ-д хүлээлгэн өгч, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн дөрөв дэх хэсгийн заалтыг үндэслэн шийтгэл ногдуулсан байна.