Увс нуур цомын барилдаан ирэх сард Улаангом хотод болно

Увс нуур цомын барилдаан ирэх сард Улаангом хотод болно

Увс аймгаас төрж гарсан Үндэсний бөхийн аваргуудын нэрэмжит "Увс нуур" цомын төлөөх барилдаан ирэх сарын сарын 08-10 ны өдрүүдэд тус Улаангом хотын спортын ордонд зохион байгуулагдахаар болжээ. Тус барилдааны ерөнхий ивээн тэтгэгчээр "Келсо центр" ХХК, зохион байгуулагчаар Увс аймгийн ЗДТГазар, аймгийн БТСГазар, Увс аймгийн Үндэсний бөхийн холбоо, хамтран зохион байгуулахаар болжээ.