Сарын өмнө сураггүй болсон иргэний цогцос Орхон голоос олжээ

Сарын өмнө сураггүй болсон иргэний цогцос Орхон голоос олжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Орхон голын орчимд 54 настай эрэгтэй сураггүй алга болж, цагдаагийн байгууллага тус голд эрэн хайх ажиллагаа явуулсан ч олж чадаагүй. Харин өчигдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн М 16:36 цагт “Орхон голд цогцос байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна. Уг мэдээллийн дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж ажиллахад дөрөвдүгээр сарын 02-ны өдөр осолдсон, 54 настай, эрэгтэй О-ийн цогцос болох нь тогтоогджээ. Цогцосыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөв.

Мөн өчигдөр /2019.05.22/ Орхон голд 27 настай эрэгтэй осолджээ. Түүний цогцсыг гурван метрийн гүнээс гарган цагдаагийн байгууллагад шилжүүллээ.