АХБ-ны Суурин төлөөлөгч хатагтай Ёландаг Төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагнав

АХБ-ны Суурин төлөөлөгч хатагтай Ёландаг Төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Гадаад улсын иргэнийг шагнах тухай” зарлиг гаргаж, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломменийг Төрийн дээд Найрамдал медалиар шагналаа.

Монгол Улс-Азийн хөгжлийн банк хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон Монгол Улсын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үйлсэд оруулсан хатагтай Ёландагийн хувь нэмрийг үнэлж Найрамдал медалиар шагнаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Найрамдал медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, баяр хүргэв.