Гавьяат хуульчийг шүүгч хүү болон нөхрийнх нь хамт шалгаж байна

Гавьяат хуульчийг шүүгч хүү болон нөхрийнх нь хамт шалгаж байна

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдуулан 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байгаа билээ. Дээрх хэрэгтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч асан, Гавьяат хуульч Б.Сарантуяа болон түүний хүү, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн байна. Тэднийг үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

Энэ талаар АТГ-аас лавлахад: Шалгагдаж байгаа нь үнэн хэмээн хариулав.

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбоотой олон хүмүүсийг шалгаж байх явцад зарим шүүгчийн өгсөн мэдүүлэгт үндэслэн дээрх хоёр хүнийг шалгах болсон гэдгийг хэвлэлүүд онцлон бичиж байна.

Гавьяат хуульч Б.Сарантуяагийн нөхөр, шүүгч Г.Даваадоржийн аав Гавьяат дасгалжуулагч Д.Гоошоохүү нэг тэрбум төгрөгөөр орон сууц худалдан авсан учраас ийн шалгах болсон аж. Зөвхөн орон сууцаар тогтохгүй Хан-Уул дүүрэгт нэлээд том газар авч байгаад 1.2 тэрбум төгрөгөөр худалдсаныг нь ч бас шалгаж эхэлжээ.