Зам тээврийн ослоор долоон хүүхэд хүнд болон хүндэвтэр бэртжээ

Зам тээврийн ослоор долоон хүүхэд хүнд болон хүндэвтэр бэртжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.09.30-2019.10.03-ны өдөр нийт 1326 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 1027 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 22 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Үүнээс долоон хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж бэртсэн байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 2019.10.02-ны өдрийн 20:35 минутын орчимд Увс аймгийн Улаангом сумын нутаг, асфальтан замд Nissan X-trail маркийн автомашины жолооч, явган зорчигч С, Г нарын мөргөж, явган зорчигч С нар барж, Г гэмтсэн.
  • 2019.10.03-ны өдрийн 09:30 минутын орчимд Дорнод аймаг Чойбалсан хотын нутаг, Toyota Crown маркийн автомашины жолооч, явган зорчигч Э-г мөргөж амь насын хохироосон

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 120 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 3,1 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 18,3 хувиар, ихэссэн бол гэмтсэн хүний тоо 31,2 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 22,2 хувиар, нас барсан хүний тоо 33,3 хувиар тус тус буурсан  байна.

“ДУРААРАА БИШЭЭ ДҮРМЭЭРЭЭ” тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.