Эмэгтэй боксчдоос Л.Алтанцэцэг өрсөлдөгчөө яллаа

Эмэгтэй боксчдоос Л.Алтанцэцэг өрсөлдөгчөө яллаа

ОХУ-ын Улаан-Үд хотноо өчигдөр сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, манай тамирчдын салхийг хагалж 51 кг-д ОУХМ Л.Алтанцэцэг, Италийн Камилла Фаддатай тулалдаж 3:2-оор ялж багийнхаа анхны ялалтыг авчирлаа.

Харин 57 кг-д ОУХМ Т Болортуул, 2016 оны ДАШТ-ий хүрэл медальт Австралийн тамирчин С.Николсонтой тулалдаж 5:0-ээр /30:27, 30:27, 29:2, 30:27, 30:27/ ялагдал хүлээлээ.  

Энэхүү тэмцээнд манай улсаас ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч М.Буянжаргал болон Л.Энхбаатар, Т.Эрдэнэбаяр нарын дасгалжуулагчаар ахлуулсан долоон тамирчин оролцож байна. Мөн ДАШТ-д Олон улсын боксын холбооны /AIBA/ III одтой шүүгч Г.Бадрах ажиллаж байна.

Өнөөдөр 54 кг-д ОУХМ Э.Мичидмаа, Энэтхэгийн тамирчин Жамуна Боротой тоглох түүнийг ялвал Алжирын тамирчинтай 9-нд тоглох хуваарьтай. Харин 69 кг-д ОУХМ Э.Эрдэнэтуяа өнөөдөр ОХУ-ын Саадат Далгатоватай тулалдана.