Д.Эрдэнэбат: Эх сурвалжгүй мэдээлэл тарааж, улстөржсөн үйл явдлыг шалгуулна

Д.Эрдэнэбат: Эх сурвалжгүй мэдээлэл тарааж, улстөржсөн үйл явдлыг шалгуулна

Өнөөдөр /2019.05.23/ УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өөртэй нь холбогдоод байгаа цаг үеийн анхаарал татсан асуудлуудаар мэдээлэл хийлээ.

Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банканд хийсэн шалгалтын тайлангийн мэдээлэл хийхдээ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан хэрэгт УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан гэж мэдэгдсэн. Эл асуудалд хариулт өгөх зорилгоор мэдээлэл хийлээ.

Энэ тухай тэрээр хэлэхдээ, “Би АТГ-ын дарга, Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрлөөр нийтэд мэдэгдэж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Иймд уг асуудлыг хяналтдаа авч, шалгаж өгөхийг хүсч байна. Түүнээс гадна АТГ-ын даргад хандан хууль зөрчин олон нийтэд эх сурвалжгүй мэдээлэл тарааж улстөржсөн үйлдэл явуулж байгааг анхааралдаа авахыг хүссэн хүсэлтийг явуулж байна.

ОХУ-ын өмчлөлд байсан 49 хувийг Монгол Улсын Засгийн газар улс төрийн шийдвэр гаргаж Монголдоо оруулж ирснийг зөв гэж харж байгаа. Энэ асуудлаар надаас АТГ-т мөрдөн байцаалт авсан. Нөгөө талаас энэ үйл ажиллагаа бүхэлдээ АН-ыг харлуулахад чиглэж байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр АН-ын удирдлага руу зохион байгуулалттай дайралт хийж байна. Надад шалтаг хэлэх, өөрийгөө өмгөөлөх, айдас алга. 

АН-аас жагсаал цуглаан зохион байгуулах шийдвэрээ зарласан. Үнэхээр ард иргэдийн бухимдал, нийгэмд үүссэн гажуудлын эсрэг АН хэн нэгэн удирдлага, ямар нэгэн хэлбэрээр шантаачлахыг үл тоон тэмцэх болно” гэлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө