Байгалийн чулуу болон хаягдал хар төмөр хилээр нэвтрүүлэхийг завджээ

Байгалийн чулуу болон хаягдал хар төмөр хилээр нэвтрүүлэхийг завджээ

Улсын хилээр эм, эмийн зүйлс, байгалийн чулууг нэвтрүүлэхэд тарифийн хязгаарлалттай, харин  хаягдал төмрийг УИХ-ын 2005 оны 46 дугаар тогтоолоор улсын хилээр гаргахыг хориглосон болохыг хилээр нэвтэрч буй зорчигчдод анхааруулж байна. 

Гаалийн байгууллага 2019 оны есдүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 67 зөрчил илрүүлжээ. Үүнээс хялбаршуулсан журмаар 56 зөрчил, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн есөн удаагийн ажиллагаа явуулж, Гэмт хэргийн шинжтэй 2 зөрчил  илрүүлж улмаар 56.1 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Энэ хугацаанд таван удаагийн үйлдлээр 87.33 кг байгалийн чулуу, мөн таван удаагийн үйлдлээр 320 кг хаягдал хар төмөр, ширэм, тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, эмийн зүйл /Панаксадиол тариа, янгчунсамнок, Alendronate Capsules/-ийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө