“Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авчээ

“Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авчээ

Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэж, МУСТА Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авлаа. Тодруулбал, тус кино нь өмнө нь ХБНГУ-ын “Oldenburg filmfestival”аас “Spirit of cinema award” шагнал хүртсэн бол, одоо “San Diego International Film Festival”-д өрсөлдөж байна.

Монголчуудын ахуй соёл, монгол морины хийморь монгол эрийн сүр сүлдтэй хэрхэн холбогддог тухай өгүүлэх уг киног гурван жилийн турш бүтээсэн бөгөөд хоёр зун дамнан зураг авалтаа хийсэн гэдэг. Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, нарын жүжигчид тогложээ.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө