"Капитал" банкыг дампуурахад нөлөөлсөн найдваргүй зээлдэгчдийг зарлахыг шаардлаа

"Капитал" банкыг дампуурахад нөлөөлсөн найдваргүй зээлдэгчдийг зарлахыг шаардлаа

Капитал банкнаас хохирсон иргэдийн холбооноос мэдээлэл хийлээ. Тус холбоонд 400 орчим гишүүн нэгдсэн бөгөөд хохирлын хэмжээ нь 30 гаруй саяас эхэлж, дээд тал 1 тэрбум гаруй төгрөг байгаа аж.

Хохирогчид бид Монголбанкны эрх хүлээн авагч Адилбишид шаардлага хүргүүлж байна. Тэд "Хохирогчдын тоог үнэн зөвөөр авмаар байна. Банк дампууруулахад гол нөлөө үзүүлсэн томоохон найдваргүй зээлдэгчдийн нэрийг зарла" гэсэн шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв.

Монголд банкны системд найдваргүй болсон нь эндээс харагдлаа. Төр татвар төлөгчдийн мөнгийг хулгайлдаг байсан бол одоо хадгаламж эзэмшигчдийн мөнгийг банкнаас нь шууд дээрэмдэж байна хэмээн бухимдлаа илэрхийлж, хохирлоо барагдуулах хүртэл тэмцлээ зогсоохгүй. Бид 10-20 жил хөдөлмөрлөж олсон мөнгөө яаралтай гаргуулж авмаар байна.

Манай холбоонд нэгдсэн хадгаламж эзэмшигчдийн 90 хувь нь хөгшчүүл байна. Манай гишүүн нэг өндөр настан хэдхэн хоногийн өмнө зүрхний имфакт болж нас барсан. Өнөөдөр гэхэд Капитал банкны төвийн үүднээс нэг ахмад настанд эмнэлэгт хүргэгдлээ. Төр хөгшчүүдээ хамгаалаач хэмээн уриаллаа.




“BONUS BOOST” BSB-д

7 цагийн өмнө