Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

 “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын 21-ний өдөр хүргүүлсэн.

Өнөөдөр /2019.05.23/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хурал эхэлсэн ч шүүх хурлыг түр хугацаагаар хойшлуулжээ.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хурал эхлүүлсэн боловч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.