“УБТЗ” ХНН-ийн албаны дарга Ж.Пунцаг нарыг АТГ-аас баривчилжээ

“УБТЗ” ХНН-ийн албаны дарга Ж.Пунцаг нарыг АТГ-аас баривчилжээ

Монгол, Оросын хамтран байгуулсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг бас нэгэн төмөр замын албан тушаалтны хамтаар энэ долоо хоногийн баасан гарагт АТГ-аас баривчилсан тухай эх сурвалжийн мэдээ байна.

Тэднийг ямар үндэслэлээр хэрэгт холбогдуулж, саатуулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг ирэх даваа гарагийн шүүх хуралдаанаар шийднэ гэв.

Ж.Пунцаг өмнө нь авлигын хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан тухай мэдээлэл бий. Учир нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар Ж.Пунцагийг томилохдоо Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодорхойлох тодорхойлолт авалгүй томилсон гэх мэдээллийг хийж байсан юм.