“Мобиком” корпорацийн удирдлагууд АТГ-т шалгагдаж байна

“Мобиком” корпорацийн удирдлагууд АТГ-т шалгагдаж байна

"Мобиком" корпорацийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Ингэхдээ тэднийг түрээсийн байрны асуудлаар буюу оффис түрээслэхдээ дамжуулан түрээслэгч компанид үнийг нь нэг нугалан төлж, авлига өгдөг байсан байж болзошгүй гэх иргэний гомдлоор шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, "Мобиком" корпораци нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Монтрейд", "Ньюком Проперти" компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 мянган төгрөгөөр оффис түрээслэж ирсэн байдаг. Энэхүү хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан ч өнөөдрийг хүртэл таван сарынхаа түрээсийн төлбөрийг төлөхгүй байгаа аж.

Мөн дамжуулан түрээслэгч компанийн зүгээс "Мобиком"-оос нэг нугалан мөнгө авдаг байсан байж болзошгүй хэмээн иргэн С АТГ-т гомдол гаргаад байгаа гэх мэдээлэл байна.

Тухайн иргэн дамжуулагч түрээслэгч компани оруулалгүйгээр хямд оффис түрээслэх боломжтой байтал заавал дамжуулан түрээслэгч компани оруулж ирэн өндөр үнээр түрээслэдэг байсан нь авлигын шинжтэй байж болзошгүй гэж үзжээ.

Мөн дамжуулан түрээслэгч компани нь одоогийн УИХ-д суугаа нэгэн гишүүнийх гэх мэдээлэл ч гараад байгаа юм. Энэ дагуу АТГ-аас шалгалтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм байна.