ОХУ-д орхигдсон монгол хүүгийн талаар хөнджээ

ОХУ-д орхигдсон монгол хүүгийн талаар хөнджээ

ОХУ-ын “Жди меня” нэвтрүүлэгт оролцсон Монголд төрж өссөн нэгэн хүүгийн сонирхолтой мэдээллийг хүргэж байна. н.Одбаяр гэх энэ хүүг ОХУ-д ээж нь орхиод явжээ. Энэхүү нэвтрүүлгийг үзсэн ASIARUSSIA.ru сайтын сэтгүүлч М.Сосорбарам уг хэргийг онцолж н.Одбаяр хүүгийн түүхийг сөхсөн аж.

н.Одбаяр хүү 1997 оны зун ээжтэйгээ ОХУ руу явжээ. Гэтэл 1999 онд ээж нь Монгол руу буцаж яваад эргэж ирээгүй байна. Түүнээс хойш н.Одбаяр хүү ОХУ-ын Новосибирск хотын хүүхдийн асрамжийн төвд амьдрах болсон аж. н.Одбаяр монгол хэлээ мартсан хэдий ч өөрийн аав, охин дүү болон эмээгээ үргэлж санаж амьдарсанаа нэвтрүүлэгт оролцох үеэр хэлжээ.


Нэвтрүүлгийн үеэр хүү өөрийгөө Хонхор гэх газар амьдарч байсан хэмээн ярьсан ба үнэн хэрэгтээ энэхүү газар нь Тэрэлж байсан аж. Монголын Элчин сайдын яамныхны тусламжтайгаар нэвтрүүлгийн хамт олон түүний гэр бүл аав, охин дүүг олжээ.

Тэд Москвад хүүтэйгээ уулзсан аж.
Сэтгүүлч М.Сосорбарамын хэлснээр Монголын эрх баригчид 2006 онд гарсан энэхүү үйл явдалд огт ач холбогдол өгөөгүйг шүүмжлэн нэгэн иргэн нь харийн оронд өнчрөн байсан явдлыг анзааралгүй өнгөрсөн нь гутамшигтай байдал хэмээжээ.


Түүнчлэн сэтгүүлчийн хэлснээр уг сайтын нэгэн уншигч сайн санаатан нэвтрүүлэгт оролцсон монгол хүү н.Одбаярын сургийг гаргасан гэв. Одоогийн байдлаар н.Одбаяр Новосибирск хотноо эхнэр, охиныхоо хамтаар амьдардаг. Энэхүү нэвтрүүлгийн дараа түүнд эх орондоо эргэж ирэх нөхцөл бололцоо байгаагүй аж. Бичлэгт гарсанчлан Монголд амьдарч байгаа түүний эцэг, охин дүү нар мөн санхүүгийн бололцоогүй тул н.Одбаяр одоо хэр ОХУ-д амьдарч буй юм байна.




Улаанбаатарт 12 градус дулаан байна

15 цагийн өмнө

Шуурхай мэдээ