Ц.Сандуй нарын гэм бурууг энэ сарын 22-нд шүүхээр боллоо

2019-10-07 11:50

Ц.Сандуй нарын гэм бурууг энэ сарын 22-нд шүүхээр боллоо

Шүүх хуралдаанаар Яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 22 өдрийн 09:30 минутад товлогдсон байна.

УИХ-ын дарга асан М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарт холбогдох 60 тэрбумын гэх хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Өнгөрсөн сарын 26-нд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон ч яллагдагч Ц.Сандуйгийн өмгөөлөгч Г.Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан билээ.

2019-10-07 10:32

Ц.Сандуй нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан эхэллээ

60 тэрбумын хэрэг гэгддэг албан тушаалыг зарж наймаалах Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дөнгөж сая буюу 10 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Өнгөрсөн сарын 26-нд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон ч яллагдагч Ц.Сандуйгийн өмгөөлөгч Г.Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан билээ.

Хэргийг тодруулбал, Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан дүрс бүхий бичлэг өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарсан байдаг. Энэхүү хэрэгт тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар холбогддог. Хууль, хяналтынхан "60 тэрбум"-ын гэх тодотголтой эл хэргийг гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан билээ.

Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт буюу "Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.




Иргэд маск авахаар дугаарлаж байна

49 минутын өмнө

Шуурхай мэдээ
Эрүүл мэндийн яамны мэдэгдэл

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ