Д.Эрдэнэбат: Иргэд амь насаа алдсан нь өөрсдийнх нь буруу мэтээр ярьж болохгүй

Д.Эрдэнэбат: Иргэд амь насаа алдсан нь өөрсдийнх нь буруу мэтээр ярьж болохгүй

АН-ын зөвлөл хуралдаж дууслаа. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудлаар "Шахмал түлшний асуудал хүндэрсэн. Олон хүн амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон. Тиймээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр боллоо. Тус түлшний орцыг бүхэлд нь шинжилгээнд хамруулах ёстой" гэсэн юм.

Мөн шахмал түлшийг хэрэглэх талаар иргэдэд ямар ч ойлголт өгөөгүй байж бурууг иргэдэд тохох гэж буйг эсэргүүцэж байна гэлээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын түүх, соёлын өв болох барилгуудыг хамгаалж, хадгалах асуудлыг ярилцжээ. Түүх дурсгалын барилгуудыг нураахыг АН эсэргүүцэж байна гэв. Бид сүм хийдээ устгаад соёлын өвгүй үлдсэн. Тиймээс одоо энэ барилгуудыг нураахыг эсэргүүцнэ. Бүрэн засах боломж бий гэсэн юм. Соёлын өвийг хамгаалах хууль боловсруулахаар ажиллаж байна.

Гуравдугаарт 2020 оны төсвийн төслийш УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор АН-ын зөвлөлөөс ажлын хэсэг гарсан байна. Төсвий төслийг харвал зарлага маш их өссөн байна. Нөхцөл байдлыг хүндрүүлсэн байна гэнэ. Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбоотойгоор байгуулсан зөвшилцлийн ажлын хэсэг хуралдахад бэлэн байна гэсэн юм.




Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргаас чөлөөлөв

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ