ФОТО: В.Зеленскийн Эрдэнэт хотод байхдаа сурсан сургууль, амьдарч байсан байранд нь жагсагчид очжээ

ФОТО: В.Зеленскийн Эрдэнэт хотод байхдаа сурсан сургууль, амьдарч байсан байранд нь жагсагчид очжээ

ОХУ-ын Украинд хийж байгаа дайныг эсэргүүцсэн хэсэг иргэнд өнөөдөр /2022.05.07/ Эрдэнэт хотод очиж, “Иo War” тайван жагсаал хийсэн. Тэд энэ үеэрээ Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн Эрдэнэт хотод байхдаа амьдарч байсан байр, сурч байсан Ерөнхий боловсролын сургууль дээр нь очжээ.

Тодруулбал, В.Зеленский  1978 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Украины Кривой Рог хотод төрсөн байна. Харин түүний аав 20 жил Монголд, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажилласан ба В.Зеленский хүүхэд насаа Эрдэнэт хотод өнгөрүүлсэн бөгөөд хуучнаар 17 буюу одоогийн Эрдэнэт үйлдвэрийн харьяа Орос сургуульд нэгдүгээр ангиа төгсжээ. Харин тэрээр Эрдэнэтийн 1 дүгээр микрийн 3-р байранд амьдарч байжээ. Иймд түүний сурч байсан сургууль болон амьдарч байсан байранд нь “No War” тайван жагсаалд оролцсон иргэд очсон байна. 

В.Зеленский Эрдэнэт хотын 1 дүгээр микрийн 3-р байранд амьдарч байжээ

В.Зеленский Эрдэнэт үйлдвэрийн харьяа Орос сургуульд нэгдүгээр ангиа төгсжээ