"Нисэх онгоцны үзүүлбэр цаг агаарын байдлаас шалтгаалан цуцлагдсан" гэж Оросын албаны хүн мэдэгджээ

"Нисэх онгоцны үзүүлбэр цаг агаарын байдлаас шалтгаалан цуцлагдсан" гэж Оросын албаны хүн мэдэгджээ

ОХУ-ын Ялалтын баярын жагсаалд зориулсан нисэх онгоцны үзүүлбэр цаг агаарын байдлаас шалтгаалан цуцлагдсан гэж Кремлийн албаны хүн мэдэгджээ. Учир нь ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас парадын үеэр “77 онгоц, нисдэг тэрэг"-ийг оролцуулна.

Үүнд: 

  • Стратегийн пуужин тээгч Ту-95МС
  • Ту-160 "Цагаан хун" нь Ил-78 агаарын танктай хосолсон
  • МиГ-29, Су-35С, МиГ-31 сөнөөгч онгоцууд
  • Хамгийн сүүлийн үеийн тав дахь үеийн Су-57 онгоц
  • Алсын тусгалын Ту-22М3 бөмбөгдөгч онгоц
  • Ил-80 агаарын десантын командын пост
  • Ка-52, Ми-28Н, Ми-24, Ми-8 нисдэг тэрэгнүүд
  • Мөн дэлхийн хамгийн том тээврийн нисдэг тэрэг Ми-26 байна. 

Мөн ОХУ-ын Украин руу довтлох ажиллагааг Кремлийн зөвшөөрөгдсөн хэлээр тайлбарлахын тулд “Оросын цэргийн албан хаагчдыг байлдааны ажиллагаанд оролцохыг дэмжиж, МиГ-29 маркийн найман сөнөөгч онгоц анх удаа Улаан талбай дээгүүр “Z” үсгээр ниснэ гэж мэдэгдэж байсан юм. Харин энэ бүх үзүүлбэр нь цуцлагдсан бололтой.