ОХУ-ын Ялалтын баярт зориулсан агаарын шоунууд орон даяар цуцлагдсан нь олны анхаарлыг татаад байна

ОХУ-ын Ялалтын баярт зориулсан агаарын шоунууд орон даяар цуцлагдсан нь олны анхаарлыг татаад байна

Дэлхийн II дайны ялалтын баярыг тохиолдуулан төлөвлөсөн агаарын шоунууд Москва, Санкт-Петербург зэрэг ОХУ-ын өнцөг булан бүрт зохион байгуулагдах байсан ч цуцлагджээ.

Тус парадад 77 нисэх онгоц оролцож, Москва хотын Улаан талбай дээгүүр нисч, түүний дотор Украинд тулалдаж буй Оросын цэргүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Z" хэлбэртэй найман МиГ-29 сөнөөгч онгоц ниснэ гэж байсан юм. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Москвагийн агаарын шоуг цаг агаарын нөхцөл байдлын улмаас цуцалсан гэж мэдэгдсэн юм. Харин түүний мэдэгдлийг зарим цэргийн шинжээчид “итгэмээргүй сонсогдож байна” хэмээн тодорхойлжээ. Учир нь Москвад болсон парадын салхины хурд тогтвортой байжээ. 

Эх сурвалж: CNN




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө