ДЭМБ: Дайн эхэлснээс хойш Оросууд Украины эрүүл мэндийн байгууллагуудад 200 удаа халдсан

ДЭМБ: Дайн эхэлснээс хойш Оросууд Украины эрүүл мэндийн байгууллагуудад 200 удаа халдсан

Дайн эхэлснээс хойш Оросууд Украины эрүүл мэндийн байгууллагуудад 200 удаа халдлага үйлдсэнийг баталгаажуулсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс мэдэгдлээ. Мөн тэрбээр Оросын талыг дайныг зогсоохыг уриалсан байна.

Тедрос Адханом Гебрейюс Украинд хоёр хоног айлчилсан юм. Тэрбээр Украины нөхцөл байдлыг биеэр “үзээд үнэхээр сэтгэл шимширсэн” талаар ярьжээ. Мөн Украины эрүүл мэндийн тогтолцоог үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдэж, “ДЭМБ Украины ард түмэнтэй хамт байх болно” гэжээ.

Эх сурвалж: CNN